Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.
Зарлигийн хоёрдугаар зүйлд, “Төрийн бүх байгууллага, Монгол Улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газар, бүх шатны сургалтын байгууллагууд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залсугай” гэж заасан.
Уг зарлигийн дагуу аймгийн Засаг дарга Д.Бауыржан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг ёсчлон биелүүлж, Эзэн Чингис хааны эш хөргийг албан өрөөний хойморт хүндэтгэн залж, аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх шатны төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагууд, ажилтан албан хаагч нар болон нийт аймгийн ард иргэдийг Эзэн Богд Чингис хааны хөргийг айл гэр, албан тасалгааны хойморт эрхэмлэн залахыг уриалсан билээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед байгууллагын хамт олны хурлын үеэр хэлтсийн дарга нарт Эзэн Богд Чингис хааны эш хөргийг гардуулан өгснийг бүх нэгжийн дарга нар албан өрөөнийхөө хойморт дээдлэн заллаа.