Ахмадууд баяраа тэмдэглэв

  

    НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1990 оноос эхэлж жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрийг Олон улсын  Ахмадын баяр болгон тэмдэглэхийг  албан ёсоор тунхагласан билээ. Өдгөө Монгол Улс  Ахмадын баярыг 30 дах удаагаа тэмдэглэж байна. Төрөлх нутгийнхаа хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр дуурайлал болсон ахмад буурлуудаараа бид ямагт бахархаж байна.

   Өнөөдөр аймгийн хөгжимт драмын театрт  Ахмадын баярт зориулсан хурал болж, хүндэтгэлийн концерт тоглолоо. Энэ үеэр Баян-Өлгий аймгийн Засаг дарга Д.Бауыржан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж,  баяр хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн мэндчилэв.  Мөн салбар бүртээ амжилт гаргаж явсан ажилласаг, хөдөлмөрч ахмадууддаа шагнаж урамшуулсан юм.

   Аймгийн Ахмадын холбооноос зохион явуулсан гар  бөмбөг, билльяард, шатрын тэмцээний шилдгүүдийн тодруулав. Баярын энэ өдөр  аймгийн музей ахмадууддаа өдөр үнэ төлбөргүй үйлчилж байна.

You May Also Like