АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Аймгийн удирдах ажилтнуудын нэгдүгээр шуурхай хуралдаан өнөөдөр /2022.10.03/ танхимаар болон цахим хэлбэрээр хуралдлаа. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

Хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ус цаг уур орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, агентлагуудын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх болон өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудын нэгдсэн мэдээлэл танилцуулав.

 Хуралдаанд дараагийн 7 хоногт хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар хэд хэдэн үүрэг даалгаврууд өгөгдөв.

You May Also Like