АНУ-ЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХОЁРДУГААР НАРИЙН БИЧГИЙН ДАРГА, ХАТАГТАЙ КРИСТИ ДОЕРТИ-ТЭЙ УУЛЗЛАА

Америк Нэгдсэн Улсын элчин сайдын яамны Хоёрдугаар нарийн бичгийн дарга, Улс төрийн мэргэжилтэн хатагтай Кристи Доерти Баян-Өлгий аймагт айлчлаж байна. Тус айлчлалын хүрээнд өнөөдөр /2022.10.07/ аймгийн Засаг дарга Д.Бауыржантай уулзлаа.

Уулзалтаар аймгийн засаг дарга Д.Бауыржан аймгаа товч танилцуулан тулгамдаж буй асуудлуудын талаар санал бодлоо солилцлоо. Ажилгүйдлийг буруулах зорилгоор тус улсад ажлын хүч гаргах асуудлаар хамтран ажиллах хүсэлтийг уламжлан дэмжлэг хүслээ.

Уулзалтад Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Гадаад харилцааны мэргэжилтэн С.Ботакөз, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн ажилтан Э.Номин нар оролцлоо.

You May Also Like