ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ БҮХ ТӨРЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ КИОСК ЦАХИМ МАШИНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

    Аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэх “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий” үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.4.1-д тусгагдсан “Иргэд, олон нийтийн оролцоотой газар зохион байгуулалтын нэгдсэн төлөвлөлтийн цахим систем, газрын кадастрын нэгдсэн ухаалаг системүүдийг нэвтрүүлнэ.” хэмээх заалтыг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар өөрийн нөөц хөрөнгөөр “Газрын харилцааны талаарх бүх төрлийн мэдээлэл, үйлчилгээ авах” цахим Киоск машиныг улсын хэмжээнд анх удаа нэвтрүүллээ.

   Уг цахим Киоск машины нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2022.10.14/ болж, аймгийн Засаг дарга Д.Бауыржан оролцож, нээлтийг үг хэллээ. Тэрээр “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, орон зай, цаг хугацаа хэмнэсэн, түргэн шуурхай, ашиглахад хялбар Киоск цахим үйлчилгээг нэвтрүүлж байгаа явдалд Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хамт болон газрын дарга К.Болтад баярлаж талархсанаа илэрхийлэн, халуун баяр хүргэв.  Энэхүү үйлчилгээг нэвтрүүлснээр газрын харилцааны салбар дахь шаардлагагүй шат дамжлагыг цөөлөх, очир дараалал бууруулах, төрийн үйлчилгээг ил тод, шуурхай хүртээмжтэй болгоход томоохон ахиц авчирна.” гэлээ.

    Цахим Киоск машиныг ГХБХБГ-ын байранд байршуулсан бөгөөд иргэн, хуулийн этгээд нийт 9 төрлийн үйлчилгээг нэг дороос 1 минутын дотор үнэ төлбөргүй хэвлэн авах боломжтой болжээ.

You May Also Like