10 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалт амжилттай явагдаж дууслаа. Баян-Өлгий аймгийн 211 иргэн бүртгүүлсэнээс 180 иргэн тус шалгалтад хамрагдсанаас 45 нь тэнцлээ. Ирц 85,91хувьтай байлаа. Шалгалтыг долоон ээлжээр зохион байгуулсан бөгөөд ямар нэг зөрчил гараагүй.
Тэнцсэн 45 иргэн төрийн албаны нөөцөд бүртгэгдэх бөгөөд тусгай шалгалтад орж тэнцсэнээр зохих ажлын байранд орно.
Шалгалтыг Зохион байгуулахад хамтран ажилласан Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Улсын бүртгэлийн газар, ЦШТСГазар, ШШГГазар, Тагнуулын газар, МХСГазаруудад Төрийн албаны салбар зөвлөлийн зүгээс талархлаа илэрхийлье