Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга бөгөөд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын дарга Ө.Хуралайгаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 10 дугаар сарын 13,14 –ны өдрүүдэд Ногооннуур суманд ажиллав.
Уг ажлын хэсэг Ногооннуур сумын ард иргэдтэй уулзалт хийж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар аймгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдгээрийн эцэг эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж байгаа боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээнд гарч байгаа өөрчлөлтүүдийн талаар санал солилцож, хууль тогтоомж дүрэм журмуудыг танилцуулан зөвлөгөө өгч асаргааны тэтгэмжийн хугацаа дуусаж буй хүүхдүүдийн асаргааны тэтгэмжийн хугацааг газар дээр нь сунгаж ажиллав.
Мөн Норвегийн тусламжийн байгууллагаас тус аймагт хэрэгжүүлж буй Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, тэдгээрийн эцэг эхийн холбоог чадавхжуулах зорилготой “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн дунд хугацааны үнэлгээний багтай хамтран ажиллав.