АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ДӨРӨВДҮГЭЭР ЭЭЛЖИТ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

   Өнөөдөр /2022.10.24/ аймгийн удирдах ажилтнуудын дөрөвдүгээр ээлжит шуурхай хуралдаан болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

  Хурлаар зарим агентлагууд өнгөрсөн 7 хоногийн цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулж, өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

    Хуралдаанд Цагдаагийн газраас өнгөрсөн долоо хоногт аймгийн хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар, ЭМГ-ын дарга Н.Сакен халдварт болон халдварт бус өвчлөлийн нөхцөл байдал болон томуугийн эсрэг вакциныг энэ долоо хонгоос тарьж эхлэхээр болсон тухайгаа танилцуулж, Байгаль, орчин, аялал, жуулчлалын газрын дарга Ш.Марат “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд таригдсан модны тоо хэмжээ, арчилгаа, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар, Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга П.Жанаргүл аймгийн өнгөрсөн долоо хонгийн болон шинэ долоо хоногийн урьдчилсан  цаг агаарын мэдээг танилцуулсан бол  Татвар хураалтын явц хэр байгаа, түүнд нөлөөлж буй шалтгаан, үр дагаврыг талаар аймгийн Татварын хэлтсийн дарга Камалят мэдээлэл хийлээ.

    Өнөөдрийн шуурхай хуралдааныг удирдан зохион байгуулсан аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ долоо хоногийн үүрэг даалгаврыг өгснөөр хуралдаан өндөрлөв.

   Үүнд: Аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, ХБТХОХ-ийн дарга Х.Анар нарт

  • Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд мод тарих үйл ажиллагаанд идэвх санаачилагатай оролцсон, хангалтгүй оролцсон байгууллага, агентлагийг урамшуулах, хариуцлага тооцох арга хэмжээг зохион байгуулахыг

  ХБТХОХ-ийн дарга Х.Анар,Өлгий сумын Засаг дарга Д.Есболат, МХГ-ын дарга Х.Бауыржан, БОАЖГ-ын дарга Ш.Марат нарт

  • Өлгий сумын 6 чиглэлийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулахыг

Өлгий сумын Засаг дарга Д.Есболатад

  • Сагсай явах зам дагуу Ногоон хашааны хуучирч муудсан хашаануудыг буулгах, шинэ хашаа татах ажлыг шуурхай зохион байгуулахыг

Эрүүл мэндийн газрын дарга Н.Сакенд

  • Эм, эмнэлгийн хэрэгсэл худалдаалах эрх олгох ажлыг хууль журмын хүрээнд хүнд сурталгүй, шуурхай зохион байгуулахыг

Эрчим Баян-Өлгий ХК-ний захирал М.Тилеуберди

  • Төрийн үйлчилгээний цогцолбор барилгыг дулаанаар хангах ажлыг зохион байгуулахыг үүрэг болгов.

You May Also Like