ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ЭРХИЙГ ХАНГАХАД ТАЛУУДЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГООР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ

  Өнөөдөр /2022.12.05/ аймгийн ХБХЭМБНХ-ын салбар комисс болон Норвегийн Тусламжийн Байгууллагын ХБХХ төсөлтэй хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан тэгш хамруулах боловсролын талаар Ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт сургалт зохион байгууллаа.

   Сургалтын зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эрхийг хангахад талуудын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар эерэг зөв ойлголт нөлөөллийг бий болгоход оршино.

Тус сургалтын үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай оролцож, ХБХЭМБНХ-ын салбар комиссын үйл ажиллагааны талаар танилцууллаа.

    Мөн сургалтад  хамрагдагсдад Хүүхдийн эрх хамгаалал, ХБХ-ийн эрхийн хамгааллын талаар цаашид баримтлах бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгаалал дах эрх зүйн орчин, Тусгай хэрэгцээт боловсрол ба сургуулийн дэмжлэгийн багийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх болон Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, оролцогчид харилцан санал мэдээлэл солилцов. Мөн энэ үеэр Өлгий сумын Ерөнхий боловсролын сургуулийн дэд бүтцийн хүртээмжийн үнэлгээний тайланг танилцууллаа.

Мөн энэ үеэр сургуулийн удирдлагууд Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд “цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж, энгэртээ цагаан тууз зүүж аяныг дэмжиж буйгаа илэрхийлэв.

You May Also Like