АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН АРАВДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

   Аймгийн удирдах ажилтнуудын аравдугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.12.05/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг дарга Д.Бауыржан удирдан зохион байгууллаа.

   Өнөөдрийн хуралдаанаар Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Онцгой байдлын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газар болон бусад хэлтэс, агентлагийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав.

   Мөн өмнөх шуурхай хуралдаанаар өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцууллаа.

   Хуралдааны төгсгөлд аймгийн Засаг дарга “Миний бие тодорхой шалтгаануудын улмаас өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн. Аймгийн Засаг дарга хэмээх нэн хариуцлагатай албан тушаалд 2020 онд томилогдож 25 сарын хугацаанд ажиллалаа. Энэ хугацаанд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааныг тогтмол хуралдуулж, удирдлагуудыг шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллээр цаг тухайд нь хангаж, хамтран ажиллалаа.

   Үүний үр дүнд аймаг маань засаглалын  индексээр урагшилж чадсан. Өнөөдрийг хүртэл өглөөний шуурхайд идэвхтэй оролцож, мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажилласан байгууллагуудын удирдлагууд та бүхэнд баярлаж талархсанаа илэрхийлье. Миний бие аймгийнхаа хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг боловсруулан, багц ном болгон хэвлэн бэлэн болгосон байгаа.  “Баян-Өлгий 2030”  нэртэй хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигтэй болж байна. Та бид цаашид энэхүү бодлогыг ажил хэрэг болгох ёстой төлөвлөлтийн баримт бичиг гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү бодлогын баримт бичгүүд та бүхний ширээний ном болж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллан гэдэгт итгэж байна.” Хэмээн сэтгэгдэлээ илэрхийлэн байгууллагуудын удирдлагуудад гардуулан өглөө.

   Тус багц номд “2030 Баян-Өлгий аймгийн хөгжлийн зураглал”, “Баян-Өлгий аймгийн хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”, “Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”  зэрэг аймгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүд болон аймгийн Засаг даргын “Хөгжилд тэмүүлсэн Баян-Өлгий 2020-2024” үйл ажиллагааны хөтөлбөрийн 2022 оны хэрэгжилтийг зурагтай сэтгүүл болгон эмхэтгэл багтсан болно.

You May Also Like