“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд төрийн болон иргэний ниймгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Шведийн Вант улсын туршлагаас судлах нь” сэдэвт хэлэлцүүлэг аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд боллоо.
Хэлэлцүүлэгийг аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс болон Мянганы дэвшил ТББ хамтран зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгийг нээж аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай үг хэлж, Мянганы дэвшил ТТБ-ын тэргүүн Б.Шолпан “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлд төрийн болон иргэний ниймгмийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Шведийн Вант улсын туршлагаас судлах нь” сэдвээр илтгэл танилцууллаа.
Энэхүү хэлэлцүүлэгт аймгийн Гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн гишүүд, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Төрийн бус байгууллагуудын төлөөлүүд оролцлоо.
Оролцогчид гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэлэлцүүлэг өрнүүлэв.