“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ ТӨСӨЛ”-ИЙН ДУНД ХУГАЦААНЫ ҮНЭЛГЭЭНИЙ ХУРАЛ ӨНӨӨДӨР БОЛЛОО

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол дахь Норвегийн тусламжийн байгууллага хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Баян-Өлгий, Ховд аймагт 2020 оноос хэрэгжүүлж байгаа.

   2024 он хүртэл үргэлжлэх уг төслийн хүрээнд дээрх аймгуудад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийг хангах, хөгжлийг дэмжих чиглэлээр төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа юм.

   Тус төслийн хүрээнд НЛМ-М байгууллага нь ХНХЯ, ХБХЭЭХ, Баян-Өлгий, Ховд аймгуудын Засаг даргын Тамгын газартай “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхчүүдийг чадавхжуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн үйлчилгээнд хамрагдах боломжийг нэмэгдүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг төслийн хэрэгжүүлэгч болон хамтрагч байгууллагуудын оролцоотойгоор зохион байгуулж байгаа.

   Төслийн бодлогын баримт бичигт тусгасны дагуу төслийн дунд хугацааны үнэлгээг 2022 оны 09 – 10 дугаар саруудад хийж, үнэлгээний үр дүнг төслийн хамтрагчдад танилцуулах зорилгоор өнөөдөр /2022.12.08/ тайлангийн хурал зохион байгууллаа.

   Уг тайлангийн хурлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгуулж, НЛМ-М байгууллагын суурин төлөөлөгч Рита Жонасмо онлайнаар хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлсэн бол ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир, ХБХЭЭХ-ны захирал С.Сэлэнгэ нар нээж үг хэлэв.

   “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил” төслийн 2020-2022 онуудад хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнгийн танилцуулгыг төслийн удирдагч Н.Сосорбарам хийсэн бол үнэлээч С.Мөнхбаатар Төслийн дунд хугацааны үнэлгээний тайланг танилцууллаа.

    Мөн оролцогчид төслийн үр нөлөө, цаашид анхаарах асуудлын талаар болон цаашдын хамтын ажиллагааг хэрхэн нэмэгдүүлэх талаар харилцан санал солилцлоо.

    Тайлангийн хуралд аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга Г.Амантай, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Х.Пернегүл, ХНХЯ-ны ХАХБХЗГ-ын ХБХЭМБНХК-ын боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Отгонцэцэг, Төслийн үнэлээч С.Мөнхбаатар, Төслийн ажилтан Х.Нургүл, Б.Бямбасүрэн болон төслийн хамтрагчид, төслийн багийн гишүүд оролцов.

    Ташрамд дурдахад, манай аймагт хөгжлийн бэрхшээлтэй 708 хүүхэд байгаа талаар албаны хүн хэллээ.

You May Also Like