Аймгийн удирдах ажилтнуудын XIII дугаар ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2022.12.26/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Эрүүл мэндийн газар, Өлгий сум, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Өнөөдрийн аймгийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаас өгөгдсөн үүрэг даалгавар
Мэдээлэл хийх байгууллагууд
- УАШЗ-өөр мэдээлэл хийх байгууллагууд танилцуулах мэдээллээ илтгэх хуудсаар shuurhai@bo.gov.mn хаягт долоо хоног болгоны Пүрэв гарагт ирүүлэх
Нийт байгууллага, агентлаг
- ТЖАХ-ийн тусгай шалгалтад тэнцэж, тухайн албан тушаалд нэр дэвшсэн холбогдох иргэдийг он гарахаас өмнө томилох арга хэмжээ авах
- Шинэ жилийн амралтын өдрүүдэд байгууллагадаа хариуцлагатай жижүүр томилж, хуваарийн дагуу ажиллуулах
- Аймгийн Засаг даргын Сайд нартай 2022 онд байгуулсан гэрээний биелэлт болон 2023 онд байгуулах гэрээнд тусгах саналыг 2022.12.28-ны өдрийг хүртэл ирүүлэх
- Аймгийн төв талбайн мөсөн хотхоныг 2022.12.28-ны өдрийг хүртэл бүрэн барьж дуусгах
Нийт сумдын ЗД нар
- 2023 оны УАШЗ-нөөр сум болгон хуваарийн дагуу 10 минутад багтаан мэдээлэл танилцуулах