Авлигатай тэмцэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/15230 дугаар албан бичгээр ирүүлсэн зөвлөмжийн хүрээнд өнөөдөр /2022.12.19/ МУБИС-ийн харьяа аймаг дахь салбар сургуулийн хурлын зааланд Нутгийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, чадавхжуулах зорилгоор сургалт зохион байгууллаа.
Сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар зохион байгуулав. Уг сургалтаар Авлигын ерөнхий ойлголт, авлигын хууль, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, Авлигын гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийн талаар, Төсвийн хөрөнгөөр хийгдэх шууд худалдан авалтын ил тод байдлыг хангах талаар, Авлигын эсрэг үйл ажиллагааны талаар төрийн байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага, Архив албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам, ХАСУМ, ХАСХОМ-ын архивын нэгж үүсгэх, хадгалалтын талаар, Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн мөрдөгчийн мэдэгдэл, зөрчил арилгуулах, хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийн мөрөөр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай, Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь, Орон нутгийн өмчийн хөрөнгийн хадгалалт, хамгаалалтын талаар, Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшүүлж буй албан тушаалтны хувийн ашиг сонирхлын урьдчилан мэдүүлэг, хөрөнгө орлогын мэдүүлгийг цахимд хэрхэн бүртгэх талаар, Орон нутгийн захиргааны байгууллагуудын болон сумдын Засаг даргын Тамгын газрын цахим хуудасны шинэчлэлт, мэдээллийн ил тод байдлын хэрэгжилт зэрэг сэдвүүдээр аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн харья Төрийн үйлчилгээ мэдээллийн төвийн дарга С.Еркебулан, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Х.Нурханат, Хууль эрх зүйн хэлтсийн Эрх зүйн сургалт сурталчилгаа хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Тиянах, Архивын тасгийн дарга С.Нурлан, Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым болон бусад холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж, оролцогчдын сонирхсон асуултад хариулав.
Сургалтад нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнууд, эрх бүхий албан тушаалтнууд /ЭБАТ/, сумдын Засаг даргын Тамгын газрын хууль, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн,архив-бичиг хэргийн ажилтнууд нийт 80 хүн хамрагдлаа.
Сургалтын төгсгөлд цаашид анхаарах асуудлаар болон сургалтын талаар дүгнэлт хийв.