Авлигын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан аймгийн Аймгийн Засаг даргын Тамгын газар болон Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг зургаар дамжуулан илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдгүүдийн шагналыг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө. Хуралай нар гардуулж, баяр хүргэв.
Уралдаан 2022 оны 11 дүгээр сараас 21-ний өдрөөс 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд амжилттай үргэлжилж, нийт 56 бүтээл оролцсон юм.
Уралдааны тэргүүн байранд Цэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн 6г ангийн сурагч Ж.Ахтолхын
Дэд байранд Бастама Ерөнхий боловсролын сургуулийн 8а ангийн сурагч А.Лагыл
Гутгаар байранд Өлгий сумын Ерөнхий боловсролын III дугаар сургуулийн 12в ангийн сурагч Б.Ахтилек
IV-байранд Өлгий сумын Ерөнхий боловсролын II дугаар лаборатори сургуулийн 9а ангийн сурагч Ж.Гэрэлмаа
V-байранд Сагсай сумын Ерөнхий боловсролын I дүгээр сургуулийн 10б ангийн сурагч А.Гаухар
VI -байранд Ногооннуур сумын Ерөнхий боловсролын I сургуулийн 11а ангийн сурагч Айболат
VII-байранд Цэнгэл сумын Ерөнхий боловсролын I сургуулийн 8а ангийн сурагч Д.Нурали
VIII-байранд Сагсай сумын Ерөнхий боловсролын I сургуулийн 7а ангийн сурагч А.Зейнеп нарын бүтээл тус тус шалгарав.
Гар зургийн уралдаанд бүтээл ирүүлсэн нийт сурагчдад талархал илэрхийлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!