АЙМГИЙН УДИРДЛАГУУД ЦАГААННУУР, ДАЯНГИЙН ХИЛИЙН БООМТТОЙ ХОЛБООТОЙ АСУУДЛЫН ХҮРЭЭНД САНАЛ БОДОЛ СОЛИЛЦЛОО

     Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Цагааннуур, Даянгийн боомтуудын захиргааны дарга А.Гылымханыг өнөөдөр /2022.12.28/ албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр аймгийн удирдлагууд Цагааннуур, Даянгийн хилийн боомттой холбоотой асуудлын хүрээнд санал бодол солилцож, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй хүндрэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон талаас нь ярилцаж ойлголтоо нэгтгэн цаашид тодорхой чиглэлээр хамтран ажиллахаар болж шийдэлд хүрлээ.

 

Нэн тэргүүнд Цагааннуур боомтын цагийн хуваарийг уртасгах, шалган нэвтрүүлэх ажилчдын тоог нэмэгдүүлэх, шилэн кабель татаж интернэтийн хурдыг нэмэгдүүлэх, Даянгийн боомтыг 06 дугаар сарын 1-нээс эхлэн нээж,  үйл ажиллагааг идэвхжүүлэх, Хуншаньзуй боомттой худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэх шаардлагатайг онцоллоо.

    Энэхүү уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол,  Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Х.Анар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Т.Фестиваль болон  Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар байлцлаа.

You May Also Like