Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /2022.12.28/ аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд зохион байгуулагдлаа.
Тангараг өргүүлэх тухай төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдрийн 132 дугаар тогтоолоор 15 байгууллагын 24 төрийн албан хаагч тангараг өргөлөө.
Тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээнд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Б.Мухамед нар тангараг өргөсөн Төрийн захиргааны албан хаагчдад баяр хүргэж үг хэлсэн бөгөөд салбар зөвлөлийн гишүүд, хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.
Аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлт, хариуцсан мэргэжилтэн Х.Ганибат тангаргийг дээдлэн уншиж бусад тангараг өргөж буй алба хаагчид дагалдан уншлаа.
Энэ өдрийн арга хэмжээг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд салбар зөвлөлийн дарга Б.Мухамед хэлсэн үгэндээ: “Та бүхэн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллан, төрийн жинхэнэ албан хаагчийнхаа нэр төрийг хариуцлагатайгаар өндөрт өргөж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж, ёс зүйтэй ажиллан, хариуцсан ажилдаа сэтгэлээсээ хандахыг хүссэн юм.”
Тангараг өргөсөн нийт албан хаагчдадаа баяр хүргэе.