Аймгийн ИТХ-ын ээлжит XII хуралдаан өнөөдөр /2023.02.09/ 11:00 цагт эхэллээ. Хуралдаанд 38 төлөөлөгч оролцохоос 35 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд хурлын ирц 98.7 хувьтай байна. Мөн хуралдаанд газар, нэгжийн удирдлагууд оролцов.
Өнөөдрийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батална.
Үүнд:
– Аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх
– Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хоёр төлөөлөгчийн бүрэн эрхийн асуудал
– Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн товыг зарлах тухай
– 2023 онд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнах, барих ан амьтны дээд хязгаар тогтоох тухай
– Нутаг дэвсгэрийн өвөлжилтийн талаарх мэдээлэл ба авах арга хэмжээний тухай
– Өлгий Сансар эмнэлгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар