БНТУ-ААС МУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДАД ТУС АЙМГИЙН ИРГЭДИЙН ӨМНӨӨС ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

      Баян-Өлгий аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Зафер Атеш-т эмгэнэл илэрхийллээ.

    Тус эмгэнэлд “Бүгд Найрамдах Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон мянган хүний эрдэнэт амь эрсдэж, иргэдийн байр орон сууц нурж, үлэмж гарз хохирол учирсан явдалд манай аймгийн удирдлагууд болон нийт ард иргэдийн нэрийн өмнөөс болон хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье.

      Энэ хүнд цаг мөчид манай иргэд танай улсын ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа.

     Бүгд Найрамдах Турк Улсын төр засаг, ард түмэн энэхүү байгалийн давтагдашгүй хүнд байдал уй гашуу, гарз хохирлыг даван туулж гарна гэдэгт гүнээ итгэлтэй байна” гэж сэтгэгдэл хүргүүлэв.

 

You May Also Like