Монгол Улсын төрийн албан хаагчийн нөөцийг бүрдүүлэх зорилгоор зохион байгуулдаг төрийн албаны ерөнхий шалгалтын үйл ажиллагааны нээлт болж, орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад Баян-Өлгий аймгаас 219 иргэн бүртгүүлсэн байна. Шалгалт гуравдугаар сарын 16, 17 -ны өдрүүдэд зохион байгуулагдаж дуусах юм.
Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөл 1 өдөрт 5 ээлжээр 1 ээлжид 22 иргэнийг оруулахаар бэлтгэлээ хангасан. Үүнээс гадна шалгалтын ил тод байдлыг ханган шалгуулагч болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр хөндлөнгөөс ажиглах боломжоор хангаж, зохион байгуулж байна.