ДАЯН БООМТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛЭХ, ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА

Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх зорилт -Боомтын сэргэлтийн хүрээнд энэ оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Даянг боомтын үйл ажиллагааг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаж байгаа билээ.

Үүнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар Даян боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж, худалдааны эргэлтийг сайжруулах, олон улсын бизнес эрхлэгчдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2023.04.10/ аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд хуралдлаа.

Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл солилцож, цаашдын төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

 Ойрын хугацаанд  БНХАУ, ОХУ болон Монгол Улсын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн яармаг худалдааг аймагт зохион байгуулахаар төлөвлөж байна.

You May Also Like