Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир тойрогтоо ажиллах үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн харьяа Архивын тасгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Архивын тасгийн дарга С.Нурлан болон холбогдох албан хаагчдтай уулзаж, хадгаламжийн сан, баримтын хадгалалт хамгаалалт, нөхөн бүрдүүлэлттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдаж буй асуудал зэргийг ярилцаж санал солилцлоо.
Энэ үеэр Төрийн Архив болон Улсын бүртгэлийн хэлтсийн барилгын төсвийг 2024 оны Улсын төсөвт тусгуулан шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ. Мөн Монгол Улсын их хурлаар 2020 онд батлагдсан “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”-ийн хэрэгжилттэй танилцав.
Архивын тасаг 1957 онд байгуулагдсан ба 66 жилийн түүхтэй.