Аймгийн Засаг даргын Тамгын газар, Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр, Leadership академи, Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан болон СДМЭХолбоо хамтран “Төрийн албан хаагчийн манлайлал” сэдэвт сургалтыг Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.
Хоёр өдөр үргэлжлэх тус сургалтад аймгийн удирдах ажилтнууд, сумдын засаг дарга Тамгын газрын дарга нар болон төрийн албан хаагчид хамрагдаж байна.
Тус сургалтын зорилго нь оролцогчдод манлайллын талаарх шинэ мэдлэг ойлголт өгөх, тэдний манлайлал, удирдлагын харилцаа, карьер төлөвлөлтийн ур чадварыг нэмэгдүүлэх юм.
Сургалтыг нээж аймгийн Засаг дарга А.Камелият үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.
ЭЗОС Үндэсний сүлжээ ТББ-ын тэргүүн (Ph.D) Ц.Бүжидмаа болон аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нар сургалтын зорилго, агуулгын талаар оролцогчдод товч танилцууллаа.
Өнөөдрийн сургалт Шинэ зууны өнгө: сорилт ба боломж, ХХI зуун ба Коучингийн соёл, Шинэ зууны ур чадварууд ба карьер төлөвлөлт, Олон талт байдал ба оролцооны манлайлал, Коуч, коучийн ур чадварууд зэрэг сэдвүүдийн хүрээнд үргэлжилж байна.