“БАРУУН БҮС НУТГИЙН ХҮН АМЫН ҮНЭЛЭМЖИЙН ӨӨРЧЛӨЛТ: СОЁЛ- ЭКОЛОГИЙН ХҮЧИН ЗҮЙЛС” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА

       Шинжлэх Ухааны Академийн философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбараас санаачлан аймгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран  өнөөдөр /2023.06.28/  “Баруун бүс нутгийн хүн амын үнэлэмжийн өөрчлөлт: соёл-экологийн хүчин зүйлс” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж байна.

        Тус эрдэм шинжилгээний бага хурлаар нийгмийн үнэлэмжийн өөрчлөлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, Монгол дахь шашин шүтлэгийн асуудал, Угсаатны соёл, сэтгэл зүйг судлах шинэлэг арга зүй, баруун бүс нутгийн угсаатны соёлын өвийн талаарх сүүлийн үеийн судалгааны шинэ үр дүнг танилцуулж, ШУА-ийн Философийн хүрээлэн, МУИС-ийн философи, шашин судлалын танхим,  УИХ-ын Тамгын газар, ХААИС-ийн багш, эрдэмтэн судлаачид нийгмийн үнэлэмжийн өөрчлөлт, шашинд хандах хандлага, угсаатны сэтгэл зүй, нийгмийн ёс суртахууны үнэт зүйл, угсаатны бүлгүүдийн соёлын үнэлэмж, Алтай нурууны байгаль-экологийн шүтэлцээ, баруун бүс нутгийн шашин шүтлэгийн асуудал зэрэг сэдвүүдээр итгэл хэлэлцүүлэх юм.

        Аймгийн Засаг дарга А.Камелият, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, Ph.D Б.Пүрэвсүрэн нар эрдэм шинжилгээний бага хурлыг нээж үг хэлэв.

       Хуралд аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, Философийн хүрээлэнгийн Баян-Өлгий аймаг дахь салбарын эрхлэгч, Ph.D Д.Батмөнх, МУИС-ийн ШУС, Филисофи, шашин судлалын тэнхимийн багш, Ph.D Р.Дарьхүү, Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, Ph.D М.Батаа, Монгол Алтайн хадны цогцолборын хамгаалалтын захиргааны дарга, доктор Б.Өмирбек, аймгийн Музейн дарга А.Айшагүл тэргүүтэй 60 гаруй хүн оролцож байна.

       Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр  “Угсаатны ахуй, соёл” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулж байна.

You May Also Like