Аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай нар өнөөдөр /2023.06.30/ Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажиллаж, хилчдийн алба үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн удирдлагууд тус ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзан Монгол улсын тусгаар тогтнол, хилийн халдашгүй дархан байдлыг хангах, хариуцлагатай үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаад талархал илэрхийлж, Хилийн цэргийн 0165 дугаар анги үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлж, туулах чадвар сайтай Фургон авто машиныг ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох гардуулан өглөө.
Мөн энэ үеэр тус ангид татагдан алба хааж байгаа Баян-Өлгий аймгийн харьяат хилчин дайчдаа уулзан хууч хөөрч, гарын бэлэг гардуулан өгөв.