БООМТЫН СЭРГЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДАРГА Б.ТУЛГА БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

      Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, Галийн ерөнхий газар, Хилийн боомтын захиргаа, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын удирдлагууд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

        Тэрээр аймгийн Цагааннуур боомтын барилга байгуулж, үйл ажиллагаатай  газар дээр нь очиж танилцлаа. Түүнчлэн тус боомтод үйл ажиллагаа эрхэлж буй төрийн байгууллагуудын тулгамдсан асуудал, цаашдын боомтын төлөвлөлт, өргөтгөлийн асуудлаар холбогдох хүмүүстэй уулзаж ярилцав.

         Мөн Цагааннуур чөлөөт бүсийн нээлтийн үйл ажиллагаанд оролцож, өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлагын  талаар тодруулж, үүрэг чиглэл өглөө.

         Энэ үеэр аймгийн удирдлагууд, газрын дарга нартай уулзалт хийж, санал солилцон, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.

You May Also Like