БУГАТ СУМЫН ТООРЦОГ ТОЛГОЙН ТӨМӨР БЕТОН ГҮҮРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

           Аймгийн Засаг даргын орлогч Х.Арманы зүтгэл санаачилгаар УИХ-ын гишүүд Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир нарын дэмжлэгтэйгээр 2022-2023 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Бугат сумын нутагт байрлах Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр нийт 5.8 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж, бүтээн байгуулалтын ажил дуусч, нээлтээ хийлээ.

          Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд Х.Баделхан, Б.Бейсен, Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар, аймгийн Засаг дарга А.Камелият, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Бугат сумын удирдлагууд, гүйцэтгэгч компанийн төлөөлөл, иргэд олон нийт оролцлоо.

           Энэхүү гүүр ашиглалтад орсноор Бугат сумын ард иргэдийн аж амьдралд дэмжлэг болж, нутгийн иргэд нүүдэл хийх, хадлан бэлтгэлийн үеэр саадгүй зорчих боломж бүрдсэнээс гадна аймгийн төвөөр дамжин өнгөрөхгүйгээр нүүрсний уурхайгаас Бугат, Алтанцөгц, Баяннуур сумдад нүүрс зөөвөрлөх боломжтой дөт зам бий болж байна.

           Тоорцог толгойн 169 у/м төмөр бетон гүүр барих бүтээн байгуулалтын ажлыг Б.Көксеген захиралтай “Жол” ХХК богино хугацаанд хариуцлагатайгаар гүйцэтгэж дуусгасан бол гүүрний бүтээн байгуулалтад Зам тээврийн хөгжлийн төвийн Хяналтын инженер Г.Баасан зөвлөгөө өгч, өдөр тутмын үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажилласан байна.

         Энэ үеэр орон нутгийн ард иргэдийн зүгээс олон жилийн хүсэл мөрөөдөл, хэрэгцээ шаардлагыг биелүүлсэн, сумдын зорчигчдын цаг хугацааг хэмнэх, дөт зам бий болж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

 

 

 

 

You May Also Like