УИХ-ЫН ГИШҮҮН Х.БАДЕЛХАН, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ НАР ДЭЛҮҮН СУМЫН ИРГЭД, ХӨДӨЛМӨРЧДТЭЙ УУЛЗЛАА

УИХ-ын гишүүн Х.Баделхан, аймгийн Засаг дарга А.Камелият нар “Соёлын сэргэлт 2023” аяны Дэлүүн суман дахь нээлтэд оролцохын зэрэгцээ тус сумын ард иргэд, хөдөлмөрчдтэй уулзлаа.

Аяныг аймгийн Засаг дарга А.Камелият нээн мэндчилгээ дэвшүүлж, Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “Соёлын сэргэлт-2023” аян нь орон нутгийн иргэдэд соёлын үйл ажиллагааг түгээж, соёлын ажилтнуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил болж буйг онцолсон юм. Мөн Засаг даргаар томилогдсоноос хойших хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, цаашдын зорилтынхоо талаар мэдээлэл хийж иргэдийн саналыг сонслоо.

УИХ-ын гишүүн Х.Баделхан УИХ-ын гишүүнээр сонгогдсон хугацаандаа хийж хэрэгжүүлсэн ажлаасаа тайлагнахын зэрэгцээ Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомж, Засгийн газраас баримталж байгаа бодлого, өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийлээ.

You May Also Like