ҮНДЭСНИЙ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ МАКС ГРУПП АЙМГИЙН ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАРТАЙ ХАМТРАН “250 АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

          Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд орон нутгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор үндэсний томоохон бүтээн байгуулагчдын нэг МАКС ГРУПП аймгийн  Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газартай  хамтран “250 ажлын байрны нээлттэй өдөрлөг”-ийг аймгийн Хөгжимт Драмын Театрт зохион байгууллаа.


       Өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, ХХҮГ-ын дарга А.Галия, Макс группийн Хүний нөөц, захиргааны газрын захирал Д.Нямлхаажав нар үг хэлж нээлээ.


         Нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд Макс Группийн хүний нөөцийн бодлого, салбар компаниудын үйл ажиллагааг танилцуулж, дэд бүтэц, уул уурхай, зам, барилга, хүнсний үйлдвэрлэлийн инженер, техникийн ажилтнууд  шаардлагатай байгааг онцолж, эдгээр ажлын байруудыг санал болголоо.


           Өдөрлөгт иргэд өргөнөөр оролцож, зөвлөгөө мэдээлэл авав.

You May Also Like