Аймгийн удирдах ажилтнуудын II дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.09/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Эрүүл мэндийн газар, Өлгий сум, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Мөн Алтай, Алтанцөгц, Цэнгэл, Буянт болон Цагааннуур сумдын Засаг дарга нар цаг үеийн нөхцөл байдлын мэдээллээ танилцууллаа.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ
ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ
ҮҮНД:
Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын дарга А.Галияд
- Алтай сумын Нийгмийн халамжийн асуудал хариуцсан байцаагчийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсэг байгуулж, шалгалтын ажлыг зохион байгуулах
Цагдаагийн газрын дарга Ө.Танатад
- Аймгийн төв талбайн мөсөн хотхоны баримлуудыг эвдсэн этгээдүүдийг олж илрүүлэх, хариуцлага тооцох
Нийт байгууллага, агентлагийн дарга нарт
- Байгууллагынхаа холбогдох албан хаагчдын ХАСХОМ-ыг хуулийн хугацаанд гаргуулах ажлыг зохион байгуулах
- Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд ашиглалтыг нь зогсоосон тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ажлын хэсэгт хүлээлгэн өгөх
- Сумдын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, байр эзлүүлэн, мэдээллийг аймгийн ЗДТГ-ын ХШҮХ-т 2023.01.13-ны өдрийн дотор ирүүлэх
Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымд
- Тээврийн хэрэгслүүдийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгаж хүлээн авах, журмын хүрээнд татан төвлөрүүлэх, холбогдох байгууллагад хуваарилах, дуудлага худалдаанд оруулах ажлыг зохион байгуулах
Түүнчлэн хуралдааны төгсгөлд Шинэ жилийн баярыг тохиолдуулан аймгийн төв талбайг тохижуулах, чимэглэх мөсөн хотхон барих ажилд идэвх зүтгэл гарган амжилттай оролцсон байгууллагуудыг шалгаруулан баяр хүргэж, Өргөмжлөл хадгалуулан, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.