Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Баян-Өлгий аймгийн Засаг даргын А/447, А/818 тушаал, захирамжаар баталж, Монгол Улсын Хууль зүйн, дотоод хэргийн яамд хүргүүлсэн ба тус Яам Захиргааны ерөнхий хуулийн дагуу хянан үзээд, Захиргааны хэм хэмжээний актын Улсын нэгдсэн бүртгэлийн 6036 дугаарт бүртгэсэн байна.
2022 оны аравдугаар сарын 21-ний өдрийн А/447, А/818 дугаар тушаал, захирамжийн дагуу Агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, бүсэд хамаарах багын тоог зааж өгсний дээр журмаар иргэн, аж ахуйн нэгж байгууллага, төрийн байгууллагын эрх үүрэг, зохицуулах харилцааг тодорхой заасан байна.
Хамтарсан тушаал, захирамжаар аймгийн Агаарын чанарыг сайжруулах бүсэд 5, 12, 13 дугаар багуудын гэр хорооллын 2398 айл өрхүүд, аж ахуйн нэгжүүд хамаарах аж.
Агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг танилцуулж байна.