Уламжлалт ёсоор өнөөдөр /2023.01.12/ Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Х.Арман Монгол Улсын Засгийн газрын гишүүд буюу Яамны сайд нартай 2023 онд хамтран ажиллах гэрээг үзэглэв.
Гэрээний хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх юм.
Мөн өнөөдрийг зөвлөгөөнөөр Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө, Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэл, хэрхэн хэрэгжүүлэх талаар үүрэг, даалгавар өгч, улс, орон нутгийн цаг үеийн бусад асуудлыг танилцуулж, зөвлөлдөв.