ЭМПАТИ СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ХАРВАРДЫН ИХ СУРГУУЛИАС ЗОХИОН БАЙГУУЛДАГ НҮБ-ЫН /HMUN/ ЗАГВАР ХУРАЛДААНД АЙМГАА ТӨЛӨӨЛӨН АНХ УДАА ОРОЛЦОНО

АНУ-ын Харвардын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаанд Баян-Өлгий аймгийн Эмпати сургуулийн ахлах ангийн 6 сурагч оролцохоор болжээ.

НҮБ-ын /HMUN/ нь загвар хуралдаан нь олон улсын энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн дэвшил зэрэг дэлхий дахинд тулгамдаж байгаа асуудлын талаар санал бодлоо солилцож, мэтгэлцэж шийдвэр гаргах олон улсын арга хэмжээ бөгөөд дэлхийн 140 гаруй улсын ахлах ангийн шилдэг 4000 гаруй сурагчид оролцдог  юм.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед өнөөдөр /2023.01.12/ Эмпати сургуулийн захирал А. Естай болон загвар хуралдаанд аймгаа төлөөлөн оролцох сурагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэж, амжилт хүслээ. Тэрээр “Дэлхийн хэмжээний томоохон хуралд анх удаа аймгаа төлөөлөн оролцохоор уригдсанд чин сэтгэлээс баяр хүргэе. Уг олон улсын арга хэмжээнээс ихийг сурч, өөрсдийгөө болон аймгийн сурагчдыг олон улсын түвшинд нэр төртэй, амжилттай төлөөлж оролцохыг хүсэж байна. Цаашдын сурлагад нь улам их амжилт гарахыг хүсэн ерөөе” хэмээн санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Эмпати сургуулийн захирал А. Естай, багш С. Дастан ахлагчтай 12 дугаар ангийн сурагч Альфараби овогтой Мухамед, 11 дүгээр ангийн сурагч Гансүх овогтой Хулан, 10 дугаар ангийн сурагч Жанибек овогтой Мухиддин,10 дугаар ангийн сурагч Жанибек овогтой Лайлим, 9 дүгээр ангийн сурагч Даулетжан овогтой Авдулла, 9 дүгээр ангийн сурагч Хуатбек овогтой Фатима нар НҮБ-ын загвар хуралдаанд оролцох урилгаа аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамедээс гардан авав.

Тус НҮБ-ын /HMUN/ загвар хулдаан 2023 оны  нэгдүгээр сарын 26-наас нэгдүгээр сарын 29-ний хооронд зохион байгуулагдах юм.

You May Also Like