ӨНӨӨДӨР ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨР

Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан юм.

Монгол Улс нь түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан.

Монгол Улсын Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд найрамдах Монгол ард Улсын ардын Их хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.

Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тус тус  нэмэлт, өөрчлөлт оруулсан юм.

 

 Тус Үндсэн хууль нь

  • Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж
  • Төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,
  • Хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,
  • Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир монгол улсын үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглсан юм.

            Шинэ Үндсэн хуулийн онцлог  нь Монгол Улсыг  парламентын засаглалтай болгож, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан,  шашин шүтэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, хүний эрх чөлөөг хамгаалаах, нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрсөн,  өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай  чөлөөт зах зээлийг бий болгох, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулхыг хуульчилсан.  Мөн Засгийн газрын бүтэц зохион байгуулалт, шүүх засаглалын  талаар гол  зохицуулалтыг тусгасан байдаг юм.

Шинэ үндсэн хуулийг батлалцахад манай аймгаас нийт 15 депутат оролцож  байв. Тухайлбал Баяннуур сумаас аймгийн Засаг дарга Күнтуганы Мизамхан, Улаанхус сумаас төр нийгмийн зүтгэлтэн Асханбайн Сарай, Цэнгэл сумаас хүний их эмч Хылышийн Хузкей, Сагсай сумаас Нэгдэлчдийн холбооны дээд зөвлөлийн орлогч дарга Баглатын Зарыккан, Толбо сумаас Байгаль орчны яамны сайд Уатханы Маулет, Дэлүүн сумаас Худалдаа бэлтгэлийн триестийн дарга Сейтханы Исхан, Булган сумаас хүний их эмч Жумабайн Жүнис, Алтанцөгц сумаас нэгдлийн дарга Огноогийн Цэрэв, Алтай сумаас аймгийн ХААУГ-ын дарга А.Болат, Буянт сумаас Ядмын Хүрлээ, Бугат сумаас малын их эмч Жапарханы Сейтмурат, Цагааннуур тосгоноос дамжлага баазын дарга Халигийн Алип, Өлгийн төвийн 3 тойргоос аймгийн Ардчилсан Холбооны Зохицуулах Зөвлөлийн ерөнхий зохицуулагч, багш, сэтгүүлч Насырын Самат, Монголын Мусулманы нийгэмлэгийн тэргүүн, дипломат Кадырын Сайран болон Казахын эв нэгдлийн хөдөлгөөний удирдагч, эрдэмтэн Сартхожагийн Харжаубайнар нар оролцжээ.

 

You May Also Like