АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ IV ДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

    Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит IV дугаар шуурхай хуралдаан өнөөдөр нэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.

   Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.

     Түүнчлэн Сагсай, Улаанхус болон Булган сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ танилцууллаа.

     Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ
ҮҮНД:
Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назымд

  • Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд татан төвлөрүүлэх автомашины эзэмшил, ашиглалт, хадгалалтын талаар журам боловсруулах ажлын хэсэг байгуулах

Онцгой байдлын газрын дарга З.Азат болон Авто тээврийн төвийн дарга З.Онгар нарт

  • Аймгийн төвд ачааны тээврийн хэрэгслүүдийг нэвтрүүлэхгүй байх зохицуулалт хийх, ачааны тээврийн хэрэгслүүдийг байршуулах нэгдсэн цэг байгуулах ажлыг зохион байгуулах

Орон нутгийн өмчийн газрын дарга Т.Назым болон Барилга захиалагчийн албаны дарга З.Жанимхан нарт

  • Даянгийн боомтоос Хуй застав хүртэлх 27 км замыг сайжруулсан шороон зам болгох ажлын зураг төсвийг хийлгэх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, ажиллуулах

Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургуланд

  • Цагааннуурын чөлөөт бүсийн хашаанд мал оруулах зөвшөөрөл хүссэн албан бичгийг УОК-т хүргүүлэх

Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ерболд

  • Төрийн үйлчилгээний цогцолбор төвд дулааны тоолуур суурилуулах ажлыг зохион байгуулах

Өлгий сумын Засаг дарга Д.Есболатад

  • Аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд төвийн зарим барилга, байгууламжийг нэгдсэн халаалтад холбох ажлын судалгааг боловсруулах

You May Also Like