АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН БУЛГАН СУМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦАВ

    Аймгийн Засаг даргын орлогч Х.Арманаар ахлуулсан ажлын хэсэг Булган сумын өвөлжилтийн байдалтай газар дээр нь танилцаж, зарим малчидтай уулзав.

   Түүнчлэн сумын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, өвөлжилтийн нөхцөл байдал, бэлтгэл ажлын төлөвлөгөөний биелэлт, өвс тэжээлийн нөөцийн ашиглалт, хуваарилалт, улсын болон аймгийн Онцгой комиссоос гарсан шийдвэрүүдийн хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

     Булган сумын тал газарт 13 см, уулархаг нутгаар 60 см зузаан цасан бүрхүүл тогтсон ба сумын хэмжээнд 799 малчин өрхийн 126.598 толгой мал өвөлжиж байгаа юм. Тус суманд он гарснаас хойш 1000  гаруй толгой мал зүй бусаар хорогджээ.

    Иймд ажлын бүрэлдэхүүн 50 хувийн хөнгөлөлттэй олгох 683 тонн тэжээлийн 70 тонн тэжээлийг Булган суманд хуваарилахаар шийдвэрлэлээ.

  Ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр Сөнхөл багийн зуслангийн гүүрийг сэргээн засварлахаар геодезийн хэмжилт хийв.

You May Also Like