АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ЭЭЛЖИТ V ДУГААР ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

  Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит V дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.01.30/ болж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол удирдан зохион байгууллаа.

   Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцлоо.

    Мөн Ногооннуур сумын Засаг дарга тус сумын 6 дугаар баг болон Цагааннуур тоосгонд малын шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэнтэй холбогдуулан нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээл  хийв.

     Өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол танилцуулав.

You May Also Like