Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж болох талаар зохицуулалт туссан.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн билээ.
ЭНЭ ОНЫ НЭГДҮГЭЭР УЛИРЛЫН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2 ДУГААР САРЫН 1-НИЙ ӨДРИЙН 09:00 ЦАГТ ЭХЭЛЖ, 3 ДУГААР САРЫН 3-НЫ 09:00 ХҮРТЭЛ 30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЦАХИМААР ЯВАГДАНА.
Бүртгүүлэх холбоос: https://exam.csc.gov.mn/authentication