ЦАГААННУУР ЧӨЛӨӨТ БҮСИЙН ГААЛИЙН ХЯНАЛТЫН ТАЛБАЙД АЖ АХУЙ НЭГЖ АНХНЫ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН ТАТАН БАЙРШУУЛЛАА

    Засгийн газрын 2022 оны 412 дугаар тогтоолоор 2023 оны нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Цагааннуур чөлөөт бүсийг байнгын ажиллагаанд шилжүүлсэн.

  Үүнтэй холбоотойгоор Цагааннуур чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлсэн аж ахуйн нэгжүүд эхний ээлжид Цагааннуур чөлөөт бүсийн хашаанд бараагаа татан байршуулахад ашиглах чингэлгүүдээ байршуулсан.

    Тэгвэл өнөөдөр тус чөлөөт бүсийн гаалийн хяналтын талбайд анхны аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ татан байршууллаа. Уг аж ахуйн нэгж нь Цагааннуур чөлөөт бүсэд бүртгэлтэй “Жас-Улан” ХХК бөгөөд тус аж ахуйн нэгжийн бараа, бүтээгдэхүүнийг гаалийн байцаагчид хүлээн авч Гаалийн тухай хуулийн хүрээнд чөлөөт бүсийн горимыг хэрэгжүүлж ажиллав.

   Цагааннуур чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд аймгийн удирдлагууд онцгой анхаарч, шат шатны арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

You May Also Like