Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит VII дугаар шуурхай хуралдаан өнөөдөр /2023.02.13/ хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Өлгий сум, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Түүнчлэн Цэнгэл сумын Засаг дарга цахимаар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулсан бол өмнөх шуурхай хуралдаанаар аймгийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийг Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед танилцууллаа.