УИХ-ын гишүүн Т.Аубакирийн санаачилгаар улсын төсвийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Өлгий хотын хот тохижуулах албанд автомашин, техник хэрэгсэл хүлээлгэн өгөх үйл ажиллагаа аймгийн Төв талбайд өнөөдөр /2023.02.13/ зохион байгуулагдлаа.
Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Өлгий сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Д.Есболат нарын албаны хүмүүс оролцож дээрх байгууллагуудын удирдлагуудад автомашины түлхүүрийг гардуулан өглөө.
Үүнд аймгийн Нэгдсэн Эмнэлэгт бүрэн тоноглолтой Ford маркийн “цоо шинэ” түргэн тусламжийн автомашиныг хүлээлгэн өгсөн бол Өлгий хотын хот тохижуулах албанд Ковш, Кран, Усны машин, ачигч машин, жижиг болон дунд оврын ачааны машин, модны нүх ухагч, хөрс сийрүүлэгч машинуудыг гардуулав.