Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман УИХ-ын гишүүн Т.Аубакирын хамт энэ сарын 14-ний өдөр Цэнгэл суманд ажиллалаа. Уулзалтын эхэнд аймгийн Засаг даргын орлогч Х.Арман аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар иргэдэд мэдээлэл өгч, санал хүсэлтийг нь сонслоо.
Тус уулзалтад Цэнгэл сумын иргэдийн төлөөлөл 300 гаруй хүн оролцож, санал бодлоо илэрхийлсэн юм. Уулзалтад тус сумын Засаг дарга Т.Айтуган, аймгийн ИТХ-ын төлөөлөгч А.Жанбота, Б.Альхасен, Б.Байболат, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар оролцлоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хувиасаа хамтран тус сумын малчдад 44.7 тонн малын хорголжин тэжээл олгосон юм.