МАРШ ТАКТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

“Монгол цэргийн өдөр”, Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жил, “Баруун хилийн тулгаралтын 75 жилийн ой”, “Хил хамгаалах байгууллагын түүхт 90 жил”, “Хилийн цэргийн 0165 дугаар анги байгуулагдсаны 90 жил”-ийн ойг тохиолдуулан Баян-Өлгий аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд марш тактик, тусгай бэлтгэлийн “аварга тасаг”, “буудлагын аварга” шалгаруулах тэмцээн өнөөдөр /2023.03.15/ эхэллээ.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээнийг аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Хилийн 0165 дугаар анги болон Хилийн 0285 дугаар анги хамтран зохион байгуулж байна.

Тэмцээний нээлтэд аймгийн Засаг дарга орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, аймгийн Засаг дарга асан А.Гылымхан, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч хурандаа У.Буянжаргал, Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа Х.Золжаргал, Хилийн 0165 дугаар ангийн захирагч, хурандаа Р.Эрдэнэтогтох, Хилийн 0285 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Б.Хүрэлсүх, Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азат, Тагнуулын газрын дарга хошууч Батгэрэл, Дотоодын цэргийн тусгай салбарын захирагч, хошууч Кадирбек, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 116 дугаар тусгай салбарын захирагч, хошууч Мөнхцол, Шүүх шинжилгээний албаны дарга, дэд хурандаа Ш.Чулуун, аймгийн Прокурорын газрын дарга Ш.Баасандорж нар оролцлоо.

Тэмцээнийг нээж аймгийн Засаг дарга орлогч Х.Арман үг хэлж, “Марш тактикийн тэмцээн бол цэргийн сургалт бэлтгэлийн дээд хэлбэр бөгөөд цэргийн хүнээс асар их эр зориг, тэсвэр хатуужил, тэвчээр шаарддаг” хэмээн онцолж, баг тамирчдад тэмцээндээ амжилттай оролцохыг хүслээ.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын бие бүрэлдэхүүний бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг дээшлүүлэх, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадварыг сайжруулах, цэргийн хөдөлмөрийн онцлогийг иргэдэд ойлгуулж, сурталчлах зорилготой Марш тактик тэмцээнд Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги,  Хилийн 0165 дугаар анги, Хилийн 0285 дугаар анги, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний алба, Зэвсэгт хүчний 116 дугаар тусгай салбарын баг тамирчид оролцож байна. Мөн “буудлагын аварга” шалгаруулах тэмцээнд дээрх байгууллагуудаас гадна Тагнуулын газар, Өлгий нисэх буудал, аймгийн ЗДТГ, Шүүх, Прокурор, Гааль, Улсын бүртгэл хэлтсийн баг тамирчид оролцож байна.

You May Also Like