УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН НАР АЛТАЙ СУМЫН ИРГЭД ХӨДӨЛМӨРЧИДТЭЙ УУЛЗЛАА

 УИХ-ын гишүүн Т.Аубакир, Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар өнөөдөр /2022.02.16/ Алтай суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа.

Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын болон орон нутгийн бодлого шийдвэр, Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомж, аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн  байдал, цаашид хэрэгжүүлэх томоохон ажлуудын төлөвлөгөөг танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн асуултад хариулан санал сэтгэгдлийг нь сонслоо.

Уулзалтад тус сумын удирдлагууд, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл болон иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцов.

УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хувиасаа хамтран тус сумын ард иргэдэд өвлийг өнтэй давахад зориулж 22.5 тонн малын хорголжин тэжээл олгов.

You May Also Like