УИХ-ЫН ГИШҮҮН Т.АУБАКИР, АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ОРЛОГЧ Х.АРМАН НАР АЛТАНЦӨГЦ СУМАНД АЖИЛЛАЛАА

УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман нар өнөөдөр /2023.02.17/ Алтанцөгц суманд ажиллаж, тус сумын ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир  Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомж, төр засгаас хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд танилцуулав.

Аймгийн Засаг даргын орлогч Х.Арман аймаг орон нутгийнхаа нийгэм, эдийн засгийн өнөөгийн  байдал, цаашид хэрэгжүүлэх томоохон ажлуудын талаар мэдээлэл өгч, иргэд хөдөлмөрчдийн асуултад хариулан санал хүсэлтийг нь сонслоо.

Уулзалтад тус сумын удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Алгабек, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл, иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцлоо. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл нар хамтран тус сумын малчдад 15.2 тонн малын хорголжин тэжээл олгов.

 

 

You May Also Like