Цагаан сарын барилдаанд Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Алтынбек түрүүлэв

    VII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр /2023.02.17/ О.Бахытын нэрэмжит Спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

    Үндэсний бөхийн барилдааныг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үг хэлж, нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох, Соёл урлагийн газрын дарга К.Бекжан, Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар нар оролцлоо.

     Тус барилдаанд аймаг, сумын цолтой 64 бөх зодоглосноос Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Алтынбек түрүүлж, Ногооннуур сумын харьяат аймгийн харцага Д.Бейбит үзүүрлэж, их шөвөгт Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек, Алтанцөгц сумын харьяат аймгийн начин М.Өзгерис нар тус тус шалгарлаа.

You May Also Like