САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН “ГЭР БҮЛЭЭРЭЭ ҮНДЭСНИЙ ХУВЦСААРАА ГОЁЦГООЁ” УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

VII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Гэр бүлээрээ үндэсний хувцсаараа гоёцгооё” уралдааныг Үндэсний өв соёлоо сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн уламжлуулах, үндэсний хувцсаа дээдлэн хүндэтгэх зорилгоор зохион байгууллаа.

Тус уралдааны ялагчийг аймгийн Спорт цогцолборт зохион байгуулагдсан сар шинийн бөхийн барилдааны үеэр өнөөдөр /2023.02.17/ тодрууллаа.

Уралдааны “Тэргүүн байр”-т Ж.Идэрийн гэр бүл, “Дэд байр”-т Бат-Очирын гэр бүл, “Гутгаар байр”-т Х.Цогтбаярын гэр бүл тус тус шалгарлаа.

You May Also Like