МОНГОЛ УЛСЫН УРТ ХУГАЦААНЫ ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЭХНИЙ ҮЕ ШАТ БОЛОХ “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Монгол Улсын Засгийн Газраас батлан хэрэгжүүлж буй “АЛСЫН ХАРАА 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого түүний эхний үе шат болох “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО” хоорондын уялдаа холбоо, зорилго зорилтыг төрийн албан хаагчдад сурталчлан таниулах, хэрхэн хэрэгжүүлэх, үр дүнг нь үнэлэх тухай сургалтыг Ерөнхий сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Удирдлагын академи аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 41 дүгээр хуралдаанаар “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулахад анхаарч, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх ажлыг Удирдлагын академид даалгасан. Уг ажлын хүрээнд  аймгийн Төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг өнөөдрөөс эхэлж хоёрдугаар сарын 28-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Сургалтад аймаг, сумдын ЗДТГ, төрийн байгууллагын удирдлага, төрийн албан хаагчид хамрагдаж байна.

Тус сургалтыг нээж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

You May Also Like