“ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ” ЧУУЛГАНД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг Ерөнхий сайдын санаачилгаар өнөөдөр зохион байгуулж байна.

Тус чуулганыг хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг бий болгох, хотын төвлөрлийг багасгаж орон нутаг руу чиглүүлэх, хөдөөгийн хөгжлийг эрчимжүүлж,  Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, үзүүлж буй дэмжлэг, бусад туслалцааг иргэдэд танилцуулах зорилгоор зохион байгуулж байна. “Хөдөөгийн сэргэлт” чуулганд Баян-Өлгий аймаг оролцож байна.

Чуулганд Монгол Улсын Засгийн газрын гишүүд, Дэд сайд нар болон холбогдох эрх бүхий албан хаагчид, Төрийн болон Төрийн бус байгууллагууд, 21 аймгийн удирдлагын баг, олон улсын байгууллагын төлөөлөл,хэвлэл мэдээллийн байгууллагууд болон орон нутгийн 1000 гаруй төлөөлөгч оролцож байна.

Манай аймгийг төлөөлж УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга М.Нуржол, Ногооннуур сумын Засаг дарга Х.Есболат, Улаанхус сумын Засаг дарга К.Багдаулет, Сагсай сумын Засаг дарга К.Бауыржан, Өлгий сумын Засаг даргын орлогч Х.Нурболат, иргэд малчдын төлөөлөл болох иргэн М.Алданыш, Х.Адилхан, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг бизнесменүүдийн төлөөлөл болох “Азат” ХХК-ийн захирал Х.Бердимурат, “Понпа” ХХК-ийн захирал М.Баглан, Нутгийн зөвлөлөөс “Рысжан” ХХК-ийн захирал Х.Жангавыл, Москва худалдааны төвийн эзэн О.Орынбек, аймгийн ИТХ-ын төлөөлөгч К.Жандос нар оролцож байна.

Тус чуулганыг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Шилжилтийн хөдөлгөөний байгууллага, Швейцарын хамтын ажиллагааны байгууллага, Швейцарын хөгжлийн Хөгжлийн агентлаг, МХАҮТ, Жайка Монгол, МЗХ-оос хамтран зохион байгуулж байна.

You May Also Like