Аймгийн удирдах ажилтнуудын ээлжит X дугаар шуурхай хуралдаан өнөөдөр гуравдугаар сарын 13-ны өдөр хуралдаж, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын удирдлагууд болон сумдын удирдлагууд танхимаар болон цахимаар оролцлоо. Хуралдааныг аймгийн Засаг даргын орлогч Х.Арман удирдан зохион байгууллаа.
Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол Шинжлэх Ухааны газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэл, Ус цаг уур, орчны шинжилгээний төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх тоон судалгаа, нэгдсэн мэдээллийг танилцуулан мэдээлэл солилцов.
Түүнчлэн Улаанхус, Цэнгэл, Алтай зэрэг сумдын Засаг дарга нар өвөлжилтийн байдал болон цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцууллаа.
ӨНӨӨДРИЙН АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНААС ДАРААХ ҮҮРЭГ ДААЛГАВАР ӨГӨГДЛӨӨ
ҮҮНД:
Нийт байгууллага, агентлагийн дарга нарт:
- Наурызын баярыг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд хуваарилагдсан ажил болон бусад ажлын бэлтгэлийг урьдчилан хангах ажлыг зохион байгуулах
Холбогдох байгууллагуудад:
- 2023 оны аймгийн ИТХ-ын ээлжит XIII хуралдаанд танилцуулах мэдээллийг ИТХ-ын ажлын албанд хүргүүлэх, мэдээлэл танилцуулах удирдлагууд өөрийн биеэр хуралдаанд оролцох
Аймгийн ЗДТГ-ын ХБТХОХ-ийн дарга Х.Анар, мэргэжилтэн Е.Досжан нарт:
- Өлгий сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэр, гурван замын уулзварт байрлах Дэлүүн зоогийн газарт гарсан зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлж, цаашид уг газарт авах арга хэмжээний талаарх санал, шаардагдах төсвийг боловсруулах
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатад:
- Аймгийн төвийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Өлгий сумын төвийн зарим барилга, байгууламжийг нэгдсэн халаалтад холбох, дулааны шугамын засвар үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөлгүй баригдсан автомашины гарааж, холбогдох барилга байгууламжийг буулгах, газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах